2019 оноос хойш
2019 онд үүсгэн байгуулагдсан ЗАК Майнинг ХХК нь уул уурхайн техник хэрэгслийн түрээс, хөрс хуулалт, олборлолт, нүүрсний баяжуулалт, тээвэр ложистик болон гадаад худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Бид оновчтой корпорацийн засаглал, мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэт технологид тулгуурлан уул уурхайн цогц шийдлийг олон улсын стандартын түвшинд хүргэн ажиллаж байна.
Улаанбаатар хот, Сэнтрал Тауэрт төвтэй тус компани нь Монгол Улсын тэргүүлэх олборлогч компани болох алсын харааг баримтлан ажиллаж байна.
Оновчтой корпорацийн засаглал, мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэт технологид тулгуурлан уул уурхайн төслүүдийг хугацаанд нь, аюулгүй, өндөр бүтээмжтэй хэрэгжүүлдэг.


Үйл ажиллагааны үзэл баримтлал ба үнэт зүйлс
Тогтвортой ирээдүйн төлөө хамтдаа.
Эрхэм зорилго
Аюулгүй ажиллагааны соёлыг байгууллагын бүх түвшинд төлөвшүүлж, үйлдвэрлэлийн осол, гэмтлийг тэглэхийг зорино. Мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай үйл ажиллагааг эрхэмлэнэ.
Алсын хараа
Монгол Улсын тэргүүлэх олборлогч компани болох.
Арга барил
Тэргүүлэгч уурхайнуудын хөрс хуулалт болон бусад ажлуудыг аюулгүй, үр ашигтай, найдвартай хувилбараар хугацаандаа, төлөвлөсөн хэмжээнд, олон улсын стандартын дагуу гүйцэтгэн хүлээлгэж өгөх.
Үнэт зүйлс
Аюулгүй байдал, итгэлтэй түншлэл, мэргэжлийн ур чадвар.
Үйл ажиллагааны далайц
Сард 3,000,000 м³-ээс дээш хөрс хуулалт, олборлолт; техникийн баазын 100 хувь GPS-т холбогдсон; 1,500,000 гаруй хүн/цаг ноцтой осолгүй.
Орчин үеийн, өндөр хүчин чадалтай хүнд механизмын парк болон мэргэшсэн инженер-техникийн баг.
Баруун Ноён Уул төсөл, Өмнөговь аймаг — Five Hills Terra-гийн захиалгаар, 3 жилийн гэрээ.
8 экскаватор, 46 өөрөө буулгагч; нэмэлтээр бульдозер, автогрейдерийн дэмжлэгийн техник.
512 хүн нэг дор байрлах хүчин чадалтай кемп, чингэлэг сууц.
Хөрс хуулалтын техникүүд
Хүнд даацын экскаватор, өөрөө буулгагч машин, бульдозер, автогрейдерээс бүрдсэн орчин үеийн нэгдсэн бааз.
| Загвар | Төрөл | Тоо |
|---|---|---|
| SANY 1350 | экскаватор | 5 ш |
| DEVELON 1000 | экскаватор | 2 ш |
| LGMG M130 | экскаватор | 1 ш |
| Загвар | Төрөл | Тоо |
|---|---|---|
| TONLY 885A | өөрөө буулгагч | 25 ш |
| SINOTRUK HOWO 105 | өөрөө буулгагч | 10 ш |
| SANY STK130 | самосвал | 6 ш |
| LGMG MT106 | самосвал | 5 ш |
Дэмжлэгийн техник: CAT D8R, Komatsu 155A бульдозер, CAT 14M автогрейдер.
ЗАК Майнинг ХХК нь 2025 оны 11 сар хүртэл шат дараатайгаар техник хэрэгслийн суурь баазаа шинэчилсэн бөгөөд өнөөдөр сард 3,000,000 м³-ээс дээш хэмжээт ажлыг гүйцэтгэх хүчин чадалтай ажиллаж байна.
Охин компани «Зак Экүйпмент» ХХК-аар дамжуулан оператортой түрээсийн (wet-lease) үйлчилгээ үзүүлдэг.

















2019 — 2026
ЗАК Майнинг ХХК уул уурхайн техникийн түрээс, хөрс хуулалт, олборлолт, нүүрс баяжуулалт, тээвэр ложистик болон гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан.
- 2019 — 2026
Дорноговь, Өмнөговь, Дорнод, Төв аймагт 5 төсөл хэрэгжүүлсэн: Далангийн уурхай, Баруун наран уурхай, Хашаатын цав уурхай, Туулын дэнж уурхай, Цэнхэрийн уурхай.
Техник хэрэгслийн суурь баазаа шат дараатайгаар шинэчилж, сард 2.5–3 сая м³ ажил гүйцэтгэх хүчин чадалтай болсон. Өмнөговь аймаг дахь Баруун Ноён Уул төсөл эхэлсэн — Five Hills Terra, сард 2,600,000 м³, 3 жил.
MINEPRO 2026 үзэсгэлэнд Алтан ивээн тэтгэгч (Gold Sponsor)-ээр оролцоно — — , Тайж Хайрхан, Налайх дүүрэг, Улаанбаатар.
Кемп, ажилчдын орон сууц
Уурхайн ажилчдын орон сууц нь 512 хүн нэг дор байрлах хүчин чадалтай контейнер сууц, гал тогоо, ариун цэврийн байгууламж, оффис бүхий цогц байгууламж юм.









