Долоон чиглэл, нэг гүйцэтгэгч
2019 онд үүсгэн байгуулагдсан ЗАК Майнинг ХХК нь уул уурхайн техник хэрэгслийн түрээс, хөрс хуулалт, олборлолт, нүүрсний баяжуулалт, тээвэр ложистик болон гадаад худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Хөрс хуулалт
Уул уурхайн төслийн хөрс хуулалт, талбайн бэлтгэл, овоолго байгуулах ажлыг өндөр хүчин чадлын техник, туршлагатай баг хамт олон гүйцэтгэнэ.

Нүүрс олборлолт
Нүүрс болон бусад ашигт малтмалын уурхайн олборлолтын өмнөх болон олборлолтын үеийн ажлыг иж бүрэн шийдлээр гүйцэтгэнэ.

Нүүрс баяжуулалт
Нүүрс угаах болон боловсруулах үйл ажиллагааг олборлолттой уялдуулан гүйцэтгэнэ.

Тээвэр ложистик, гадаад худалдаа
Олборлосон бүтээгдэхүүний тээвэр ложистик, БНХАУ руу хийх тээвэрлэлт, борлуулалт болон гадаад худалдааны үйл ажиллагаа.

Техник, тоног төхөөрөмж
Экскаватор, өөрөө буулгагч машин, бульдозер, автогрейдерээс бүрдсэн бэлэн парк ашиглан төслийн тасралтгүй ажиллагааг хангана. Охин компани «Зак Экүйпмент» ХХК-аар дамжуулан оператортой түрээсийн (wet-lease) үйлчилгээ үзүүлдэг.

Ухаалаг уул уурхай
Нийт техникийн баазыг GPS болон Fleet Management системээр бодит цаг хугацаанд хянаж, мотор цаг, шатахуун зарцуулалтын нарийн өгөгдөлд суурилсан диспетчерийн оновчлолоор циклийн хугацааг багасган бүтээмжийг тогтвортой нэмэгдүүлдэг.

HSE ба инженерийн хяналт
Ослоос урьдчилан сэргийлэхэд зогсохгүй, ослыг бүрэн тэглэхэд чиглэсэн «Тэг хохирол» (Zero-Harm) зарчмыг тууштай баримталж, ISO 45001 стандартад нийцсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйлдвэрлэлийн бүх шатанд хэрэгжүүлдэг.

Хөрс хуулалт
Уул уурхайн төслийн хөрс хуулалт, талбайн бэлтгэл, овоолго байгуулах ажлыг өндөр хүчин чадлын техник, туршлагатай баг хамт олон гүйцэтгэнэ.
Сард 3,000,000 м³-ээс дээш хөрс хуулалт, олборлолтын ажлыг олон улсын норм, стандартын дагуу гүйцэтгэдэг.
- Баруун Ноён Уул — Ил уурхайн хөрс хуулалт — сард багадаа 2.6 сая м³

Нүүрс олборлолт
Нүүрс болон бусад ашигт малтмалын уурхайн олборлолтын өмнөх болон олборлолтын үеийн ажлыг иж бүрэн шийдлээр гүйцэтгэнэ.
Дорноговь, Өмнөговь, Дорнод, Төв аймагт нүүрс, алтны 6 төсөл.
- Баруун Ноён Уул — нүүрс, Өмнөговь аймаг
- Далангийн уурхай — нүүрс, Дорноговь аймаг
- Баруун наран уурхай — нүүрс, Өмнөговь аймаг
- Хашаатын цав уурхай — нүүрс, Дорнод аймаг
- Туулын дэнж уурхай — алт, Төв аймаг
- Цэнхэрийн уурхай — алт, Төв аймаг

Нүүрс баяжуулалт
Нүүрс угаах болон боловсруулах үйл ажиллагааг олборлолттой уялдуулан гүйцэтгэнэ.

Тээвэр ложистик, гадаад худалдаа
Олборлосон бүтээгдэхүүний тээвэр ложистик, БНХАУ руу хийх тээвэрлэлт, борлуулалт болон гадаад худалдааны үйл ажиллагаа.

Техник, тоног төхөөрөмж
Экскаватор, өөрөө буулгагч машин, бульдозер, автогрейдерээс бүрдсэн бэлэн парк ашиглан төслийн тасралтгүй ажиллагааг хангана. Охин компани «Зак Экүйпмент» ХХК-аар дамжуулан оператортой түрээсийн (wet-lease) үйлчилгээ үзүүлдэг.
8 экскаватор, 46 өөрөө буулгагч машин; нэмэлтээр бульдозер, автогрейдер.
| Загвар | Тоо |
|---|---|
| SANY 1350 · экскаватор | 5 |
| DEVELON 1000 · экскаватор | 2 |
| LGMG M130 · экскаватор | 1 |
| TONLY 885A · өөрөө буулгагч | 25 |
| SINOTRUK HOWO 105 · өөрөө буулгагч | 10 |
| SANY STK130 · самосвал | 6 |
| LGMG MT106 · самосвал | 5 |

Ухаалаг уул уурхай
Нийт техникийн баазыг GPS болон Fleet Management системээр бодит цаг хугацаанд хянаж, мотор цаг, шатахуун зарцуулалтын нарийн өгөгдөлд суурилсан диспетчерийн оновчлолоор циклийн хугацааг багасган бүтээмжийг тогтвортой нэмэгдүүлдэг.
Техникийн баазын 100 хувь GPS болон Fleet Management системд холбогдсон.

HSE ба инженерийн хяналт
Ослоос урьдчилан сэргийлэхэд зогсохгүй, ослыг бүрэн тэглэхэд чиглэсэн «Тэг хохирол» (Zero-Harm) зарчмыг тууштай баримталж, ISO 45001 стандартад нийцсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйлдвэрлэлийн бүх шатанд хэрэгжүүлдэг.
1,500,000 гаруй хүн/цагийг үйлдвэрлэлийн ноцтой осол, гэмтэлгүй ажилласан.
Баруун Ноён Уул төслийн ажлын хүрээнд
- Талбай дээрх эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартын хэрэгжилт
Туршлага. Хүчин чадал. Найдвартай гүйцэтгэл.
Оновчтой корпорацийн засаглал, мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэт технологид тулгуурлан уул уурхайн төслүүдийг хугацаанд нь, аюулгүй, өндөр бүтээмжтэй хэрэгжүүлдэг.

