ЗАК Майнинг ХХК өнөөдрийн байдлаар сард 3,000,000 м³-ээс дээш хөрс хуулалт, олборлолтын ажлыг олон улсын норм, стандартын дагуу гүйцэтгэж байна. Идэвхтэй хэрэгжиж буй Баруун Ноён Уул төслийн сарын хөрс хуулалтын хэмжээ 2,600,000 м³.
Техник парк: SANY 1350 экскаватор 5, DEVELON 1000 экскаватор 2, LGMG M130 экскаватор 1; TONLY 885A өөрөө буулгагч 25, SINOTRUK HOWO 105 өөрөө буулгагч 10, SANY STK130 самосвал 6, LGMG MT106 самосвал 5. Дэмжлэгийн техникт CAT D8R, Komatsu 155A бульдозер, CAT 14M автогрейдер багтана.
Нийт техникийн бааз GPS болон Fleet Management системд 100 хувь холбогдсон бөгөөд компани 1,500,000 гаруй хүн/цагийг үйлдвэрлэлийн ноцтой осол, гэмтэлгүй ажилласан. Компанид 512 мэргэжилтэн ажиллаж байна.





