ЗАК Майнинг ХХК Five Hills Terra компанийн захиалгаар Өмнөговь аймаг дахь Баруун Ноён Уул нүүрсний ордын хөрс хуулалтын ажлыг 2025 оны 11 дүгээр сараас эхлүүллээ. Гэрээний үргэлжлэх хугацаа 3 жил, хөрс хуулалтын сарын хэмжээ 2,600,000 м³.
Ажлын хүрээ: ил уурхайн хөрс хуулалт (сард багадаа 2.6 сая м³), нүүрс олборлолт болон ачилтын үйл ажиллагаа, талбайн машин механизмын хяналт, техникийн засвар үйлчилгээ, талбай дээрх эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартын хэрэгжилт.
Төсөлд SANY 1350 экскаватор 5, DEVELON 1000 экскаватор 2, LGMG M130 экскаватор 1, TONLY 885A өөрөө буулгагч 10, LGMG MT106 өөрөө буулгагч 5 ажиллаж байна.





